Лос Анжелес Клиппеср аваргуудыг хожиж цувралыг 1-1 болгож тэнцүүллээ

Лос Анжелес Клиппеср аваргуудыг хожиж цувралыг 1-1 болгож тэнцүүллээ

NBA-ын плэйоффын эхний шатны цувралын хоёр дахь тоглолтууд боллоо. Өнөөдөр өнгөрсөн жилийн аварга баг Голдэн Стэйт Уорриорс өөрийн талбайдаа Лос Анжелес Клипперс багтай тоглолоо.Тоглолтын эхний хагасыг 73-50 харьцаагаар аваргууд тэргүүлж байсан ч сүүлийн хагасыг Клипперс гайхалтай төгсгөж 131-135 харьцаагаар Клипперс аваргуудыг талбайд нь буулгаж авснаар цувралыг 1-1 харьцаагаар тэнцүүллээ.

Тус тоглолтод Луй Уйлиамс 36 оноо, 11 дамжуулалтаар бүх тоглогчдыг тэргүүлсэн бол Каллинари 24 оноо, Харрел 25 оноогоор тусалжээ. Харин эсрэг багаас Стифэн Көрри 29 оноогоор багаа тэргүүлсэн бол Кавин Дурант 21 оноо, 5 самбар, 5 дамжуулалтыг гүйцэтгэжээ. Хоёр багийн дараагийн тоглоглол Лос Анжелес Клипперс багийн Степлс цэнгэлдэхэд болох бөгөөд энэ сарын 19-ны өглөө 10:30 цагт болно.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.