Хакүхо М.Даваажаргал Монгол Улсын иргэншлээс татгалзах хүсэлтээ Ерөнхийлөгчид хүргүүлжээ

Хакүхо М.Даваажаргал Монгол Улсын иргэншлээс татгалзах хүсэлтээ Ерөнхийлөгчид хүргүүлжээ

Японы мэргэжлийн сүмо бөхийн их аварга Хакүхо М.Даваажаргал Монгол Улсын иргэншлээс татгалзах өргөдлөө Ерөнхийлөгчийн Тамгын газарт өгчээ. Ингэснээр тэрбээр өөрийн нэрээр дэвжээ байгуулж, Сүмогийн холбоонд ажиллах эрх нь нээгдэх билээ. Ийнхүү өөрийн спортын замнал, карьераа хөөхөөр ийм шийдвэр гаргасан бололтой.

Энэ талаар Кёкүшюзан Д.Батбаяр өөрийн цахим хуудаснаа бичжээ. Тэрбээр “Хакухо М.Даваажаргал аварга Япон улсын иргэн болох хүсэлтээ албан ёсоор өгчээ. Хакухо М.Даваажаргал аваргын тухайд хэдийгээр ийнхүү Япон улсын иргэн болж байгаа нь харамсалтай хэдий ч Япон улсын мэргэжлийн сумо бөхийн холбооны хатуу дүрэм журмын дагуу тухайн улсын иргэншилтэй болох нь зайлшгүй зүйл юм.

Сумо бөхийн дэвжээний багш болсон манай Цэвэгням, Дашням болон Хавайн арлын бөхчүүд энэхүү замналаар явсан байдаг юм. Түүний энэ шийдвэр түр зуурынх бөгөөд төрсөн бие, төрөлх хэл, дотоод сэтгэл гурав нь Монголынх хэвээрээ үлдэж байгаа гэдгийг Монголын ард түмэн маань уужуу сэтгэл, холч ухаанаар хүндэтгэн хүлээн аваарай” хэмээн бичжээ.

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.