ОК тандер цувралын эхний хожлоо байгууллаа

ОК тандер цувралын эхний хожлоо байгууллаа

NBA-ын плэйоффын цувралын эхний шатанд Оклахома Сити Тандер болон Портлэнд Трэйл Блэйзэрс багууд учраа таараад байгаа билээ. Эхний хоёр тоглолт Портлэндын талбайд болж  Оклахома Сити Тандер багийнхан хоёр хожигдоод байсан бол өнөөдөр тэд өөрийн талбайдаа 108-120 харьцаагаар цувралын эхний хожлоо байгууллаа. 

Тус тоглолтод Рассел Уэстбрүүк 33 оноо, 11 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Пол Жорж 22 Оноо, 6 дамжуулалт, 6 самбараас бөмбөг авчээ. Харин эсрэг багаас Лилард32 оноо, Макколлум 21 оноог авчээ. Цуварлын дөрөв дэх тоглолтод Тандерын талбайд энэ сарын 22-ны өглөө 09:30 цагт болно.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.