Кавай 36 оноог авч, цуврал 2-1 болж ойртлоо

Кавай 36 оноог авч, цуврал 2-1 болж ойртлоо

NBA-ын дорнод бүсийн аваргын төлөө Торонто Репторс болон Милоуки Багс багууд тунаад байгаа билээ. Өмнөх хоёр тоглолтод Багсын талбайд болж хоёр хожоод байсан билээ. Өнөөдөр цувралын гурав дахь тоглолт болж Торонто өөрийн талбайдаа хүлээн авч хоёр ч удаа нэмэлт цаг сунгаж 112-118 харьцаагаар хожиж цувралыг 2-1 болгож ойртууллаа. Дараагийн тоглолт Репторсын талбайд болох бөгөөд энэ сарын 22-ны өглөө 08:30 цагт болно.

Тус тоглолтод Кавай Леонард 36 оноо, 9 самбар, 5 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Сиакам 25 оноо, 11 самбар,  Норман Повел 19 оноог авчээ. Харин эсрэг багаас Брогдон 20, Жорж Хилл 24 оноог тус тус сэлгээнээс авсан бол Брүүк Ловиз 16 оноо, Яннис Адетокумбо 12 оноо, 23 самбар, 7 дамжуулалтыг гүйцэтгэжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.