Н.Түвшинбаяр Хөххотод гран пригээс мөнгөн медаль хүртлээ

Н.Түвшинбаяр Хөххотод гран пригээс мөнгөн медаль хүртлээ

Өвөр Монголын өөртөө засах орны Хөххотод жүдо бөхийн Гран при тэмцээн гурван өдөр болж өчигдөр өндөрлөлөө. Өчигдөр олимпын алт мөнгөн медальт Н.Түвшинбаяр аварга +100 кг-д мөнгөн медаль хүртсэн байна.

Мөн өчигдөр -100 кг-д өрсөлдсөн Л.Отгонбаатар хүрэл, -66 кг-ын жинд өрсөлдсөн Ё.Басхүү тэмцээний эхний өдөр хүрэл медаль хүртжээ.

Ийнхүү Монголын жүдочид нэг мөнгө, хоёр хүрэл медальтайгаар багийн дүнгээр 11 дүгээр байрт шалгарсан бол БНСУын баг тамирчид 4 алт, 2 хүрэлтэйгээр тэргүүлжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.