Монреалийн гранпригээс Г.Хэрлэн алтан медаль хүртлээ

Монреалийн гранпригээс Г.Хэрлэн алтан медаль хүртлээ

Канад улсын Монреалд болж буй жүдо бөхийн гранпи тэмцээнээс гурав дахь өдрөө өнөөдөр үргэлжилнэ. Тус тэмцээнд Монгол Улсаас ганцхан тамирчин оролцсон бөгөөд 66 кг жинд Г.Хэрлэн барилдаж алтан медаль хүртсэн байна.

Тэрбээр 66 кг-ийн чансааг тэргүүлэн барилдахдаа эхний тойронгт Бразилийн М.Марселиног цэвэр, хэсгийн аваргын төлөө Канадын Ж.Праскадор вазари үнэлгээгээр ялсан байна. Улмаар мөнгөн медалийн төлөө Ирландын Н.Бернс вазари үнэлгээгээр, аваргын төлөө Бельгийн К.Ван Гансбекег цэвэр ялж алтан медаль хүртжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.