Б.Мөнхзаяа олимпын эрхийн болзол дахин хангав

Б.Мөнхзаяа олимпын эрхийн болзол дахин хангав
Монголын хөнгөн атлетикийн үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Мөнхзаяа энэ оны хоёрдугаар сард Хонконгод болсон олон улсын тэмцээнд VI байрт шалгарахдаа 2019 оны ДАШТ, “Токио-2020” олимпод хурд сорих болзол хангасан билээ. 17 насандаа эл спортоор хичээллэн, амжилтын төлөө ес дэх жилээ зүтгэж буй тэрбээр Австралид өнөөдөр болсон “Алтан зам” ангиллын тэмцээнд урилгаар оролцохдоо хоёр цаг, 29 минут, 18 секунд гүйн, IV байрт шалгарав. Б.Мөнхзаяа хэдийгээр медаль хүртээгүй ч “Токио-2020”-д өрсөлдөх болзол дахин хангаж, улсынхаа дээд амжилтыг шинэчиллээ. Тус тэмцээнд Монголын таван тамирчин хурд сорьсноос ОУХМ Ц.Бямбажав XI байрт шалгарч, энэ жил ДАШТ-д оролцох эрх авлаа. Бэлтгэлээ хань Б.Доржпаламынхаа удирдлагад хийн, тэмцээнд оролцдог Б.Мөнхзаяа Риогийн олимпод анх хурд сорихдоо 72 дугаар байрт шалгарсан. Таван зай (3, 5, 10, 21, 42 км)-д улсынхаа дээд амжилтыг эзэмшдэг. 26 настай тэрбээр 2017 онд Тайванийн марафонд түрүүлэхдээ тус тэмцээнээс алтан медаль хүртсэн Монголын анхны, Азийн хоёр дахь тамирчин болсон юм.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.