Тод манлай уяач Д.Даяндэмидийн хонгор үрээ түрүүллээ

Тод манлай уяач Д.Даяндэмидийн хонгор үрээ түрүүллээ

Тулгар Төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан хязаалангууд барианд орж ирлээ. Нийт 290 гаруй хязгаалан бүртгүүлснээс 184 нь хурдалсан бөгөөд үүнээс Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат Монгол Улсын тод манлай уяач Д.Даяндэмидийн хонгор үрээ түрүүллээ.

Харин аман хүзүүнд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул Д.Мөнбатын зээрд, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул Н.Баттөмөрийн хүрэн, Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн Т.Цогбадрахын цавьдар, Төв аймгийн Баян сумын уугуул Х.Нямжавын хээр айргийн тавд тус тус орсон гэж Хурдан морины салбар комиссоос мэдээллээ. 

Дашрамд дурдахад, өнөөдөр 14.00 цагаас Хүй долоон худагт шүдлэн насны морьдын уралдаан эхэлнэ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.