Тод манлай уяач Т.Галбадрахын хонгор морь "Их нас"-ны түрүүг авлаа

Тод манлай уяач Т.Галбадрахын хонгор морь

Үндэсний их баяр наадмын Их насны морьдын уралдаан 25 км-т үргэлжилж Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Тод манлай уяач Тѳмѳрбаатарын Галбадрахын хурдан хонгор морь түрүүлэв. Хязаалан насандаа Улсын наадамд аман хүзүүнд хурдалж байсан хурдан бор морь Их насандаа ийнхүү түрүүлж, наадамчин олноо баясгалаа. Харин аман хүзүүнд Завхан аймгийн Завханмандал сумын уяач н.Мѳнххуягийн цавдир морь, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уяач Нямын Баттѳмѳрийн хар морь гуравт хурдлав. Дѳрѳвт "Макс" группын эзэн, Тод манлай уяач Д.Ганбаатарын зээрд морь хурдалсан бол мѳн ижил зээрд морь нь долоогоор барианд орлоо. Энэ жилийн Улсын баяр наадмын Их насны морьдын уралдаанд 360 гаруй хурдан хүлгүүд бүртгүүлсэн ч гарааны зурхайгаас 271 их насны морьд эргэсэн юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.