Крис Пол Тандерт очиж, Расселл Уэстбрүүк, Жеймс Харден нар дахин нэгдлээ

Крис Пол Тандерт очиж, Расселл Уэстбрүүк, Жеймс Харден нар дахин нэгдлээ

NBA-д өнгөрсөн шөнө нэгэн солилцоо боллоо. Тус солилцоо нь Хьюстон Рокетс болон Оклахома Сити Тандер багуудын хооронд болсон билээ. Тандераас Пол Жорж Лос Анжелес Клипперс багт Кавай Леонардтай нэгдсэн билээ. Харин тус солилцооны дараа Расселл Уэстбрүүк өөрийгөө солилцоонд оруулахыг багаасаа шаардсан билээ. Улмаар солилцоо өнөөдөр болж Хьюстон Рокетс багаас Крис Пол 2024, 2026 оны нэгдүгээр тойргийн эрхийг Тандерт өгсөн бол Рокетс багт Расселл Уэстбрүүк, Жеймс Хардентай дахин нэгдлээ. Мөн дээрээс нь 2021,25 оны эрх авчээ.

Расселл Уэстбрүүк өнгөрсөн улиралд 22.9 оноо, 11.1 самбар, 10.7 дамжуулалтаар трипл дабл дунджилжээ. Тэрбээр гурван улирал дараалж энэ амжилтыг үзүүлээд байгаа билээ. Харин Крис Пол өнгөрс улиралд 58 тоглолтод оролцож 15.6 оноо, 4.6 самбар, 8.2 дамжуулалтыг гүйцэтгэж байжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.