Н.Батсуурь, Э.Оюунболд нар үзүүр түрүү булаалдахаар үлдлээ

Н.Батсуурь, Э.Оюунболд нар үзүүр түрүү булаалдахаар үлдлээ

Тулгар Төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны наймын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ногоон талбайд эхэллээ. Наймын давааны ам авсан байдал Увс аймгийн харъяат Улсын аварга Н.Батсуурь Завхан аймгийн харъяат Улсын гарьд Б.Гончигдамбыг амлан авч өвдөг шороодуулсан бол Хэнтий аймгийн харъяат Улсын арслан Э.Оюунболд Хөвсгөл аймгийн харъяат Улсын арслан Ц.Содномдоржийг өвдөг шороодуулжээ.

Үзүүр түрүү булаалдахаар Улсын аварга Н.Батсуурь, Улсын арслан Э.Оюунболд нар үлдлээ. Хоёр бөх хоорондоо нийт 8 удаа таарч барилдсанаас тавд нь аварга Н.Батсуурь давж байжээ.

Улсын аварга Н.Батсуурь /Увс/ -  Улсын гарьд Б.Гончигдамба /Завхан/
Улсын арслан Ц.Содномдорж /Хөвсгөл/ -Улсын арслан Э.Оюунболд /Хэнтий/ 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.