Нэг аварга, харцага, таван начинтай наадам

Нэг аварга, харцага, таван начинтай наадам

Тулгар Төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан өндөрлөлөө. Энэ жилийн улсын баяр наадмын хүчит бөхийн барилдаанд нэг аварга, нэг харцага, таван начин "төрлөө". 

Тодруулбал, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харъяат улсын арслан Э.Оюунболд, улсын аварга Н.Батсууриар ес давж түрүүлэн, улсын аварга цол хүртэв. Харин зургаагийн даваанд улсын начин Д.Анар, улсын харцага Б.Бат-Өлзийтэй тунаж, өвдөг шороодуулснаар харцага цолны болзол хангав. Тэгвэл энэ жилийн наадмаас таван бөх начин цол хүртсэн юм. Тодруулбал, Хөвсгөл аймгийн арслан Ц.Сандагдорж, Сэлэнгэ аймгийн харьяат, аймгийн арслан Н.Баярбаатар, мөн тус харьяат, аймгийн хурц арслан Б.Орхонбаяр, Увс аймгийн харьяат, аймгийн арслан Ж.Ням-Эрдэнэ, Өвөрхангай аймгийн харьяат, аймгийн арслан Б.Цэдэнсодном нар төрийн их наадамд тавж давж, Улсын начин цолны болзол хангалаа. Үүнээс Сэлэнгэ аймгийн харъяат аймгийн хурц арслан Б.Орхонбаяр аймгийн арслан Ц.Сандагдоржоор тав давж, Улсын начны болзол хангасан юм. Ингэснээр тэрбээр, 21 насандаа улсын цолонд хүрсэн юм. Дашрамд дурдахад, улсын аварга Д.Сумъяабазар 20, МУ-ын арслан П.Дагвасүрэн 19 насандаа улсын цолонд хүрсэн юм. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.