Үндэсний их баяр наадмын шагайн харваанд түрүүлсэн тамирчид шагналаа гардан авлаа

Үндэсний их баяр наадмын шагайн харваанд түрүүлсэн тамирчид шагналаа гардан авлаа

Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадам ёслол төгөлдөр үргэлжилж байна.

Энэ жилийн баяр наадмын шагайн харваан тэмцээнд Завхан аймгийн Алдархаан сумын харьяат, Монгол Улсын Үлэмж дархан мэргэн Л.Болд түрүүлсэн бол Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, Монгол Улсын Үлэмж дархан мэргэн С.Ямааранз хоёрдугаар байр, Өмнөговь аймгийн харьяат, Монгол Улсын Үлэмж дархан мэргэн Б.Түвшинбаяр гуравдугаар байрт тус тус шалгарсан байна.

Мөн шагайн харвааны хүүхдийн 4-8 насны ангилалд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн харьяат Г.Алдар, 9-12 насны ангилалд Дундговь аймгийн Дэрэн сумын харьяат О.Насанбат, 13-16 насны ангилалд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат Б.Хаш нар тус тус түрүүлж, шагналаа гардан авсан юм.

Шагналыг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Ө.Энхтүвшин, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга С.Амарсайхан, НЗДТГ-ын дарга, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга Э.Содномжамц нар гардуулан өглөө.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.