Аваргууд башёг тэргүүлж байна

Аваргууд башёг тэргүүлж байна

Японы мэргэжлийн сүмо бөхийн долдугаар сарын тэмцээн буюу Нагоя хотод найм дахь өдрөө болж өндөрлөлөө. Өчигдрийн барилдаанд их аварга Хакүхо М.Даваажаргал мэагаширагийн 3-аас барилдаж байгаа Шодайтай, их аварга Какүрюү М.Ананд мэагаширагийн 3-аас барилдаж байгаа Дайэшотой барилдан давж тус тус найман даваатай боллоо. Улмаар тэргүүлэгчийн байранд хэвээр үлдсэн бол түүний араас озэки Такаясү долоон даваа нэг унаатайгаар удаалж байна.

Өнөөдөр Хакүхо М.Даваажаргал нутгийн бөх мэагаширагийн 4-аас барилдаж байгаа Ичиножү А.Ичинноров, Какүрюү М.Ананд мэагаширагийн 4-аас барилдаж байгаа Мэйсэтэй барилдана

Бусад барилдааны үр дүнгүүд:

Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 8-0
Ёкозүна Какүрю М.Ананд 8-0
Секиваки Тамаваши Б.Мөнх-Оргил 1-6 
Маэгашири-4 Ичиножү А.Ичинноров 5-3 
Маэгашири-9 Дайшохо Ч.Шижирбаяр 3-5

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.