Төв аймгийнхан гавьяатуудаа алдаршуулах тэмцээнээ амжилттай зохион байгууллаа

Төв аймгийнхан гавьяатуудаа алдаршуулах тэмцээнээ амжилттай зохион байгууллаа

Төв аймгийн Засаг даргын тамгын газар болон аймгийн биеийн тамир спортын газар, Монголын байт харвааны холбоотой хамтран Төв аймгийн уугуул гавьяат тамирчин Д.Дэмбэрэл, гавьяат дасгалжуулагч Л.Жамъянсүрэн нарын нэрэмжит байт харвааны тэмцээнийг зохион байгууллаа.

Монгол Улсад байт харвааны спортыг сурталчлах, энэ спортоор тууштай хичээллэх авъяаслаг тамирчдыг нээн илрүүлэх, өндөр зэрэгтэй тамирчдыг бэлтгэн гаргах, тэдний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, багш нарынхаа үйл хэргийг үргэлжүүлэн алдаршуулах зорилготойгоор энэхүү тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулдаг талаар зохион байгуулагчид хэлж байсан юм.

Тус тэмцээнийг Байт харвааны холбооны дэргэдэх Дайчин Чанар-Тэсвэрийн талбар “360” төвд  2019 оны 08 сарын 16-18-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулсан бөгөөд тэмцээнд “Алдар” спорт хороо, “Нийслэл өргөө” клуб, “Хангарьд” клуб, , “Добу-Мэргэн” клуб, “Зэвт хасар” клуб, “Галт сум” клуб, Дархан-Уул аймгийн “Дархан” клуб, Баянзүрх дүүргийн шигшээ баг зэрэг найман байгууллагын 58 тамирчин цэц мэргэнээ сорилоо.

Рекурвын төрөл 70 метрийн зайд, Компаундын төрөл 50м зайд тус бүр 72 сум харваж зайн нийлбэр дүнгээр байр эзлүүлж тамирчдыг эрэгтэй, эмэгтэй 1/16, 1/8  кодексын оноолтоор  өрсөлдүүллээ. Мөн эрэгтэй, эмэгтэй баг, холимог багаар харваж төрөл тус бүрээр байр эзлүүлэв.

Рекурв хувийн шигшээ харваанд дараах тамирчидшилдгүүдээр шалгарав.

 

Эмэгтэй:       

1-р байр ОУХМ Б.Урантунгалаг /Добу-Мэргэн клубын тамирчин/ 

2-р байр ОУХМ Н.Ариунбилэг /Алдар спорт хорооны тамирчин/

3-р байр СМ Б.Буд-Алтай /Добу-Мэргэн клубын тамирчин /

 

Шилдгээр ОУХМ Ж.Гантөгс шалгарлаа

-Рекурвын төрөл

Эрэгтэй:       

1-р байр          ОУХМ Ж.Гантөгс Үндэсний шигшээ баг, “Хас” банк, “Нийслэл өргөө” клубын тамирчин           

2-р байр          ОУХМ Б.Отгонболд /ҮШБаг, Алдар спорт хорооны тамирчин/

3-р байр          Спортын мастер Ө.Нэхийт /Алдар спорт хорооны тамирчин/

-Компаундын төрөл

1-р байр          Спортын дэд мастер Г.Ганзориг /Хангарьд клубын тамирчин     /                      

2-р байр          Спортын мастер Л.Алдар /Алдар спорт хорооны тамирчин/

3-р байр          Б.Мөнгөнчимэг /Алдар спорт хорооны тамирчин/

Багийн харваанд:

Эрэгтэй                      Эмэгтэй                     Холимог

1-р байр         Алдар СХ                   Добу-Мэргэн             Нийслэл өргөө

2-р байр          Нийслэл өргөө           Алдар СХ                   Алдар СХ

3-р байр          БЗДүүрэг                   Зэвт хасар                 Хангарьд

 

Компаундын төрлийн Холимог багийн харваанд:

1-р байр          Г.Ганзориг, Л.Мөнхбаатар

2-р байр          Л.Алдар, Д.Энхтүвшин

3-р байр          Г.Шандан, Б.Мөнгөнчимэг           

Байгууллагын дүнгээр:

1 дүгээр байр:           31 оноогоор Б.Ганзориг дасгалжуулагчтайАлдар спорт хороо

2 дугаар байр:           14 оноогоор Ж.Отгон дасгалжуулагчтай “Нийслэл өргөө” клуб

3 дугаар байр:           13 оноогоор БЗолбоо дасгалжуулагчтай Добу-Мэргэн клуб

Мөн хамгийн олон Х10 оноо оносон буюу шилдэг харваачийн тусгай шагналын эзнээр Олон улсын хэмжээний мастер Ж.Гантөгс тодорсон бөгөөд Гавьяат дасгалжуулагч Л.Жамъянсүрэнгийн гэр бүл үр хүүхдүүдээс нь шагнаж урамшуулсан юм.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.