М.Уранцэцэг ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

М.Уранцэцэг ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Жүдо бөхийн 2019 оны насанд хүрэгчдийн ДАШТ өнөөдөр Японы нийслэл Токио хотод өчигдөр эхэллээ. Эхний өдөр хоёр жингийн барилдаан болсон бөгөөд манай тамирчдаас 2013 оны ДАШТ-ий алт, 2017 оны ДАШТ-ий мөнгөн медальт Монгол улсын Гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг эмэгтэйчүүдийн 48кг-ийн жинд ХҮРЭЛ медаль хүртэж Монголынхоо тугийг Токиогийн тэнгэрт мандууллаа. Энэ жинд нийт 45 бөх хүч үзсэн бөгөөд М.Уранцэцэг эхний тойрогт гоц мөргөж, 2-р тойрогт Тайванийн бөхийг 1 минут, 25 секундэд, 3-р тойрогт Румыны бөхийг 53 секундэд цэвэр, хэсгийн аваргын төлөө 2018 оны ДАШТ-ий хүрэл медальт Казахстаны бөх Г.Отгонцэцэгийг 1 минут, 4 секундэд цэвэр ялснаар хагас шигшээд шалгарчээ.

Хагас шигшээд өнгөрсөн оны дэлхийн аварга, Украины залуу бөх Дарья Билодидод даралтаар цэвэр ялагдаж, хүрэл медалийн төлөө барилдахаар болсон юм. 29 настай М.Уранцэцэг медалийн төлөөх барилдаанд Францын Мелани Клеменийг даралтаар цэвэр ялснаар ДАШТ-ээс 3 дахь медалиа хүртлээ. Тэрбээр жүдо бөхийн ДАШТ-ээс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн Монголын анхны тамирчин болж байна. Энэ жинд Украины Дарья Белодед хоёр дахь жилдээ дараалан дэлхийн аварга болж, Японы Фүна Тонаки мөнгөн медаль хүртжээ. Харин үлдсэн хүрэл медалийг Косовогийн Дистриа Красники энгэртээ зүүсэн байна.

Харин Г.Наранцэцэгийн хувьд В хэсэгт багтаж, эхний тойрогтоо Словены бөх Маруса Стангартай барилдаж эхний ялалтаа авсан бол дараагийн тойрогт Косовагийн бөхтэй барилдаж ялагдаж дуусгажээ.

Эрэгтэй 60 кг-д дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин барилдах бөгөөд D хэсэгт багтаж, эхний тойрогтоо хийлсэн бол хоёрдугаар тойрогт Монако улсын бөх Янн Сиккардиг торгуулиар ялж, шөвгийн 32-т Солоносын бөх Чой Ин Хуктай барилдаж ялсан ч шөвгийн 16-гийн хариуцлагатай барилдаанд Киргизстаны бөх Айбек Үүлүд нэмэлт цагт цэвэр ялагдаж, тэмцээнээ дуусгасан юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.