Испани болон Аргентины шигшээ шилдэг 4 үлдлээ

Испани болон Аргентины шигшээ шилдэг 4 үлдлээ

Дэлхийн сагсан бөмбөгийн холбооны хамгийн том тэмцээн Сагсан бөмбөгийн ДАШТ хасагдах шатны тоглолтууд өчигдөр эхэллээ. Өчигдөр 2 тоглолт болсон бөгөөд эхний тоглолт Аргентин болон Сербийн багууд тоглож Аргентины шигшээ 97-87 харьцаагаар хожиж шилдэг 4 багийн нэг боллоо. Тэд өнөөдөр тоглох АНУ болон Францын  багуудын хожсон багтай нь тоглоно. Тус тоглолтод Луйс Скола 20 оноог авч багаа тэргүүлсэн бол Факундо Кампассо 18 оноо, 12 дамжуулалт, 6 самбараас бөмбөг авалтыг гүйцэтгэжээ. Харин эсрэг багаас Богдан Богданович 21 оноог авсан байна.

Өчигдөр болсон нөгөө тоглолт Испани болон Польшийн багуудын хооронд болж 90-78 харьцаагаар Испаний баг хожил байгууллаа. Тэд шилдэг 4-т өнөөдөр болох Австрали болон Чехийн багуудын хожсон багтай тоглоно. Тус тоглолтод Рики Рубио 19 оноо, 9 дамжуулалт, 6 самбараас бөмбөг авсан бол Марк Газол 10 оноо, 7 дамжуулалтыг гүйцэтгэжээ. Харин эсрэг багаас A.J. Slaughter 19оноо авсан байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.