Жүдогийн шигшээгийн дасгалжуулагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ажлаа хүлээлгэн өглөө

Жүдогийн шигшээгийн дасгалжуулагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ажлаа хүлээлгэн өглөө

Монголын Жүдо бөхийн холбооны Гүйцэтгэх захирал М.Бөхбат, Монголын жүдо бөхийн шигшээ багийн Ерөнхий дасгалжуулагч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат тамирчин О.Балжинням мөн шигшээ багийн нийт багш дасгалжуулагчид үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхөөр болсноо мэдэгдлээ.

Монголын жүдо бөхийн шигшээ багийн тайлан хурал болсон бөгөөд энэ үеэр дээрх шийдвэрийг гаргасан байна. ДАШТ-д алтан медаль хүртэж чадаагүй, хангалттай амжилт гаргаагүй гэх үндэслэлээр дээрх шийдвэрийг гаргажээ. Монголын жүдогийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Ардын багш, Хөдөлмөрийн баатар О.Балжинням, дасгалжуулагчаар ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од, ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Д.Баттулга, Гавьяат дасгалжуулагч Ш.Цэвэлмаа, ОУХМ Гантөмөрийн Дашдаваа, япон дасгалжуулагч Торий Томоо нар ажилладаг аж. Японы Осака хотод зохион байгуулагдсан жүдо бөхийн ДАШТ-ээс МУГТ М.Уранцэцэг хүрэл медаль авч, бусад тамирчид ганзага хоосон ирсэн юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.