Өөскө жүжигчний мэргэжлээ тамирчнаар сольж, Азийн медальтан боллоо

Өөскө жүжигчний мэргэжлээ тамирчнаар сольж, Азийн медальтан боллоо

“ТВ коктейль” хамтлагийн жүжигчин А.Өнөржаргал буюу Өөскө урлагийн салбартаа тэр бүр харагдахаа больж нам гүм байсан. Тэгвэл тэрбээр спортоор хичээллэн тун ч завгүй явсан бололтой. Гэхдээ түүний хичээл зүтгэл талаар болсонгүй.

Тодруулбал, жюү жицү бөхийн төрлөөр хичээллэж, А.Өнөржаргал “Гаруда академи”-иар овоглон жюү жицү бөхийн төрлөөр хичээллэж байжээ. Ийнхүү Япон улсын Токио хотноо өчигдөр /2019.09.13/ эхэлсэн IBJJF холбооны Азийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээний Мастерс 2 ангиллын хөх бүсний -76 кг-ын жинд барилдаж, хүрэл медаль хүртжээ.

Мөн тэмцээний Мастерс 1 ангиллын хөх бүсний +100 кг болон үнэмлэхүй жинд барилдсан, Хөвсгөл аймгийн харьяат, улсын начин А.Батмөнх хошой алт,  Мастерс 3 ангиллын хөх бүсний -74 кг-ын жинд болон үнэмлэхүй жинд барилдсан О.Алтантүлхүүр хошой алт, Мастерс 3 ангиллын хөх бүсний -94 кг-ын жинд барилдсан “Гаруда” академийн тамирчин, МЖЖХ-ны алтан гишүүн Б.Эрдэнэбаатар алтан медаль хүртсэн сайхан мэдээг дуулгаад байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.