Австралийн шигшээ багт хожигдлоо

Австралийн шигшээ багт хожигдлоо

Вьетнам улсын нийслэл Ханой хотноо 16 хүртэлх насны Азийн АШТ-ий урьдчилсан шатанд оролцож байгаа манай хөвгүүд өчигөр хэсгийн хүчтэй өрсөлдөгч Австралийн шигшээ багийн эсрэг хийлээ.

Тус тоглолтод Растислав Бозик дасгалжуулагчтай манай шигшээ Азийн шилдэг багийн эсрэг тун сайн тоглосон ч эхний хагас 2:0-ээр эсрэг багийн давамгайллаар дууссан юм. Гэсэн ч манай хөвгүүд бууж өгсөнгүй. 64 дэх минутад Д.Шийрэвжамц #10 тооны харьцааг тэнцүүлж хэд хэдэн боломжийг үүсгэсэн ч тоог тэнцүүлж чадсангүй 2:1-ийн харьцаатай ялагдал хүлээлээ.

2 жилийн өмнө манай улсад 16 хүртэлх насны Азийн АШТ-ий урьдчилсан шатны хэсгийн тоглолтууд явагдахад Монгол болон Австралийн шигшээ багийн учраа таарч 10:1-ийн харьцаатай ялагдал хүлээж байсныг хөлбөмбөг сонирхогчид маань мартаагүй биз. Тэгвэл ердөө энэ тоглолтоор Монгол хөвгүүдийн ур чадвар төдий чинээ дээшилснийг харж болохуйц тоглолтыг манай баг үзүүллээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.