Б.Шоовдор чөлөөт бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Б.Шоовдор чөлөөт бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

“Нур-Султан-2019” бөхийн төрлүүдийн ДАШТ-ий чөлөөт бөхийн төрөл өчигөдөр 57, 59, 65, 76 кг-ын жингийн хагас шигшээ барилдаанаар үргэлжилж байна.

Эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд өнгөрсөн жилийн ДАШТ-ий хүрэл медальт, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Б.Шоовдор хүрэл медалийн төлөө Украйны А.Лисактэй барилдан онооны илт давуугаар ялалт байгуулж хүрэл медаль хүртлээ.

Тэрбээр эхний барилдаанаа Румыний Катерина Жидачевскатай барилдаж, 4:0 харьцаагаар ялсан бол шөвгийн наймд  Германы Сандра Парущевскиг 6:2 харьцаагаар ялсанаар хагас шигшээд барилдахаар болсон билээ. Харин хагас шигшээ барилдаанаа Канадын бөх К.Морайстай хийн ялагдал хүлээсэн. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.