Г.Мандахнаран: Бусдын амжилтанд баярлаж сур

Г.Мандахнаран: Бусдын амжилтанд баярлаж сур

Члөөт бөхийн ДАШТ үргэлжилж байгаа билээ. Эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд зодоглосон ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Г.Мандахнаран эхний барилдаанаа Польшийн бөх Магомедмурад Гажиевтэй хийж, 4:2-оор ялагдсан билээ. Улмаар Польшийн бөх медалийн төлөөх барилдаанд ялагдсанаар манай бөхкдагах боломжгүй болсон юм. Харин тэрбээр өөрийн цахим хуудасдаа ийнхүү бичсэн байна.

Спорт бол Улс төр биш. Биеэрээ нэг үзээрэй өөрийнхөө сэтгэгдлийг бичсэн шүү.
Багш тамирчид ингэж зовон хоолтой хоолгүй нойртой нойргүй явж байж, Амжилтанд хүрдэг юм.
Тамирчин хүн ялалтын дараа ямар их баярладаг ,Бас Ялагдлын дараа ямар ихээр гунигладагыг би бие мах бодь, зүрх сэтгэлээрээ ойлгож мэдэрсэн болохоор, өнөөдрийг хүртэл спортойгоо хамт яваа, Надад уйлаад сууж байгаа залуучууд тэдний залуу нас хайран байдаг. Тамирчин хүний зүрх сэтгэл, тархи, их эмзэг болчихдог, амархан уурладаг бас хурдан баярладаг. Учир нь тэд маш өндөр ачаалал авч зүрхний цохилт, Даралт гэх мэт зүйлээ байнгын ажиллагаатай байдаг энгийн хүмүүсээс хэд дахин их ачаалал авдаг.
Бараг харвах хэмжээнд аваачиж байж, Хүчил төрөгчгүй орчинд ажиллах чадвараа нэмдэг. Өндөр ачаалал авсаны дараа, зүрхний цохилт 1 минутанд 190-220 цохилдог.
Энэ бол энгийн ойлголт.
Ийм өндөр ачаалал авч олон саад бэрхшээлийг даван туулж, олон жаргалаас татгалзаж, ар гэр бүл үр хүүхэд бүх зүйлүүдийг орхиод өөрийнхөө төлөө эх орныхоо төлөө л зүтгэдэг.
Би тамирчин. Хангалтай муулуулж Хангалттай магтуулсан.
Урмын үгэнд баярлаж
Улам ихээр амжилт гаргахыг хичээдэг.
Муулсан шантаачилсан үгэнд гомдож, больчихмоор үе зөндөө байсан.
Гэхдээ зэмлэл магтаал хоёрыг зэрэг дааж л явсан.
Алдаа гаргаж байгаа тамирчид, маань багш нартайгаа дор бүрнээ л дүгнэлт хийж байсан.
Ялж ялагддаг хорвоо, Учир нь энэ спорт шүү дээ.
Ялахын тулд хөдөлмөрлөдөг, тэмцдэг бас тэмүүлдэг юм.
Ялах ялагдахын дэнсэн дээр
Эх орны минь нэр хүнд
Бидэнтэй байнга хамт явдаг болохоор
Тамирчид бид ямагт ялах үүрэгтэй.
Гэхдээ үүрэгээ ухамсарлаж, үргэлж шаналж байдаг болохоор, тамирчидаа битгий хорон үгээр булаачээ гэж гуйж байна. Ялагдсан тамирчин ямар хэцүү байдгыг би мэднэ. Зарим нэг нь ялаад баяртай байхад өөрөө ялагдлаа, гээд уруу царайлаад байж болдоггүй юм. Нар гарч миний ээлж ирэх байлгүй дээ л гэж боддог юм.
Та юм бичиж байхдаа тухайн хүнийхээ оронд өөрийгөө тавиад нэг үзээрэй.
Бусдын амжилтанд баярлаж сур
Би энэ үгийг үргэлж бодож явдаг юм.
Таны бичсэн зүйлд эмзэглээд больчих тамирчид байх магадлалтай учир би бичсэн юм.Түүнээс биш өөр санаа бодол алга. Тамирчин хүний зүрх сэтгэл ямагт ялалтын төлөө байдаг юм. Бүгд ойлгох хэрэгтэй.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.