Улаанбаатар ММС Энержи баг 4-р байранд орлоо

Улаанбаатар ММС Энержи баг 4-р байранд орлоо

Олимпийн эрхийн оноо цуглуулах хамгийн том тэмцээн Лос Анжелесийн Дэлхийн Их Дуулгад Монгол Улсын Улаанбаатар ММС Энержи баг 4-р байранд орлоо.

Манай багийн хувьд энэ тэмцээний 9-д эрэмбэлэгдэж хэсэгтээ #1 Сербийн Нови Сад, #8 Швейцарийн Лузанн багуудтай таарсан.

Нови Садад хожигдсон бол өмнө хожигдож байсан Лузанныг хожиж хариугаа аван хэсгээсээ 2-р байраар шилдэг 8-д шалгарсан.

Шилдэг 8-ийн эхний тоглолтоо С хэсгээс Сербийн Земун, Бразилийн Сан Паоло багуудыг хожин 1-р байраар гарсан Словений Пиран багтай хийсэн.

Пираныг манай баг 16:13 харьцаатай хожиж шилдэг 4-т үлдсэн.

Пиран багтай манайх энэ тэнцүү тоглодог ч хожиж үзээгүй байсан ба Дэлхийн их дуулгын 1/4 тоглолт дээр анх удаагаа хожиж даваагүй байсан даваагаа давснаар "ТОМ ЯЛАЛТ" байгууллаа.

Улмаар Semi-Final дээр Дэлхийн чансааны #2 Сербийн Лиман багт 18:12 харьцаатай хожигдон Их Дуулгын 4-р байранд шалгарлаа.

Лиманы эсрэг манай холын зайн шидэлтүүд байндаа тусаагүйгээс бусдаар Дэлхийн топуудын хэмжээний өрсөлдөөн явагдлаа.

Дэлхийн их дуулгад Ази тивээс ганцаараа дэлхийн гранпригаас эрхээ авч орсон манай баг шилдэг 4-т Сербийн 2, АНУ-ын нэг багтай үлдсэн нь бахархам содон байлаа.

Энэхүү Дэлхийн их дуулгад тоглосон амжилтаас авах Дэлхийн чансааны оноо нь манай улсын Олимпийн эрхийн оноо болон мэргэжлийн багуудын чансаанд байраа ахиулах манай багийн оноонд чухал нөлөөтэй оноо байлаа.

Улаанбаатар ММС Энержи багийн залуустаа, дасгалжуулагчдаа баяр хүргэе, MGL 3x3 Basketball Association-Л. Мягмаржав захирал, MMC Energy Resource-Г. Батцэнгэл захирал, Монголын багаа дэмжсэн бүх Монголчууддаа баярлалаа.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.