Өнөөдөр дэлхийн шилдгүүд тодорно

Өнөөдөр дэлхийн шилдгүүд тодорно

Итали улсын нийслэл Милан хотноо анх удаа зохион байгуулагдаж байгаа ОУХБХ-ны "Их Хурал" өчигдөр явагдаж өнөөдөр дэлхийн шилдгийг тодруулж, шагнал гардуулах ёслолын ажиллагаа явагдах гэж байна. Дэлхийн шилдэг дуурийн дуучид л зөвхөн тайзан дээр нь гялалздаг Ла Скала театрт энэхүү ёслолын арга хэмжээ явагдана.

Харин энэ удаад манай гарагийн шилдэг эрэгтэй, эмэгтэй хөлбөмбөгчин, шилдэг эрэгтэй, эмэгтэй багийн дасгалжуулагч тэргүүтэй шагналын эзэд Ана Барбик Катичич гэх бүсгүйн урласан 31см өндөр, 6.4 кг жинтэй мөнгөлөг цомыг өргөн энэхүү тайзан дээр тодоор гялалзах болно.

Тэднийг ийнхүү энэ тайзан дээр гялалзах боломж хөгжөөн дэмжигчид, сэтгүүлчид болон ОУХБХ-нд гишүүнчлэлтэй улсуудын шигшээ багийн дасгалжуулагч болон багийн ахлагч нарын саналаар бодит болж байгаа юм. Үүнд ч мөн манай улсын хөлбөмбөгийн холбоо хувь нэмрээ оруулж Эрэгтэйчүүдийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Майкл Вайсс болон багийн ахлагч Н.Цэдэнбал, Эмэгтэйчүүдийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ц.Ганболд болон О.Цасан-Охин нар өөрийн саналыг өгч ОУХБХ-д хүргүүлснийг дуулгахад таатай байна.

Эх сурвалж: https://www.facebook.com/MongolianFootballFederation

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.