23 нас хүртлэх тамирчид эхний тоглолтоо Голландын багтай хийж хожигдол хүлээлээ

23 нас хүртлэх тамирчид эхний тоглолтоо Голландын багтай хийж хожигдол хүлээлээ

2019 оны "FIBA 3x3 U23 World Cup" тэмцээн БНХАУ-ын Ланжоү хотод өчигдөр нээлтээ хийсэн. Тус тэмцээн нь дөрвөн өдөр үргэлжлэх бөгөөд хоёр дахь өдөр буюу өнөөдөр манай эрэгтэй болон эмэгтэй шигшээ багууд хэсгийн тоглолтуудаа хийнэ. Манай эрэгтэй баг эхний тоглолтоо дөнгөж сая хийж дууслаа. Тэд Голландын багт 20-17 харьцаагаар хожигдлоо. Хоёр дахь тоглолтоо 16:30 цагт Сербийн багтай хийнэ.

Манай баг D хэсэгт орсон бөгөөд Нидерланд, Литва, Серби, БНСУ багуудтай нэг хэсэгт орсон байна. Эрэгтэй багт А.Ананд, Ч.Ихбаяр, Г.Ган-Эрдэнэ, Б.Алтангэрэл нар багтсан билээ. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.