Г.Цэнгүүнбаяр маргааш эхний тоглолтоо хийнэ

Г.Цэнгүүнбаяр маргааш эхний тоглолтоо хийнэ

ФИБА 3х3 энэ улирлын мэргэжлийн сүүлийн Дэлхийн гранпри тэмцээн БНСУ-ын Жежү хотноо маргааш эхэлнэ. Тус тэмцээн хоёр өдөр үргэлжлэх бөгөөд монгол улсаас "Улаанбаатар ММС Энержи" баг оролцох билээ. Тэд В хэсэгт орсон бөгөөд АНУ-ын "Харлем" болон БНСУ-ын шигшээ баг болох "Инже" багуудтай нэг хэсэгт багтаад байна. Тэд эхний тоглолтоо 14:20 цагт АНУ-ын "Харлем" багтай хийх бол 17:25 цагт БНСУ-ын  "Инже" багтай тоглолтоо хийнэ.

Харин тус тоглолтод Г.Цэнгүүнбаяр гэмтлээс эргэн ирж байгаа бөгөөд манай багт Э.Цэрэнбаатар, Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, Г.Цэнгүүнбаяр нар оролцохоор боллоо.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.