Өнөөдөр 23 хүртэлх насны сагсчид шийдвэрлэх тоглолтуудаа хийнэ

Өнөөдөр 23 хүртэлх насны сагсчид шийдвэрлэх тоглолтуудаа хийнэ

2019 оны "FIBA 3x3 U23 World Cup" тэмцээн БНХАУ-ын Ланжоү хотод дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Манай эрэгтэй болон эмэгтэй шигшээ багууд өнөөдөр хэсгийн сүүлийн хоёр тоглолтуудаа хийнэ. Эрэгтэй баг D хэсэгт Нидерланд, Литва, Серби, БНСУ багуудтай орж эхний хоёр тоглолтодоо ялагдал хүлээгээд байгаа билээ. Тэд Голландын багт 20-17, дараагийн тоглолтоо Сербийн багт  21-18 харьцаагаар ялагдал хүлээж D хэсгийн 4-рт эрэмбэлэгдэж байна. Өнөөдөр 13:00 цагт Литвийн багтай хийх бол хэсгийн сүүлийн тоглолтоо 15:20 цагт БНСУ-ын багтай тоглоно. Манай эрэгтэй багт А.Ананд, Ч.Ихбаяр, Г.Ган-Эрдэнэ, Б.Алтангэрэл нар багтсан билээ.

Харин эмэгтэй баг С хэсэгтээ Румын, ХБНГУ, Иран, Уганда гэсэн багуудтай нэг хэсэгт орсон бөгөөд нэг хожил нэг хожигдолтой хэсэгтээ 3-рт эрэмбэлэгдэж байна. Тэд эхний тоглолтоо Румины багтай хийж 21-20 харьцаагаар ялагдал хүлээжээ. Харин дараагийн тоглолтоо Ираны багтай хийж 16-21 харьцаагаар хожиж эхний ялалтаа байгууллаа. өнөөдөр 16:00 цагт Германы багтай хийх бол хэсгийн сүүлийн тоглолтыг 19:55 цагт Угандагийн эсрэг хийнэ.Эмэгтэй шигшээд О.Хулан, М.Цэрэнлхам, Г.Минжин, Б.Ариунцэцэг багтсан бол Ерөнхий дасгалжуулагчаар С.Тулга, Дасгалжуулагчаар С.Төгсжаргал, Г.Ундрах нар явсан байна. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тив бүрээс шалгарсан эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 баг оролцох болно.

Эрэгтэй багийн хэсгйн байдал

 

Эмэгтэй багийн хэсгйн байдал

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.