"Улаанбаатар ММС Энержи" шөвгийн 4-т шалгарлаа

ФИБА 3х3 энэ улирлын мэргэжлийн сүүлийн Дэлхийн гранпри тэмцээн БНСУ-ын Жежү хотноо өчигдөр эхэлсэн билээ. Тус тэмцээнд манай улсаас "Улаанбаатар ММС Энержи" баг оролцож байгаа бөгөөд өнөөдөр хасагдах шатын тоглолтод Сербийн Земун багтай тоглож 17-16 харьцаагаар хожиж шөвгийн 4-т шалгарч үлдлээ. Тэд шөвгийн  4-т ОХУ-ын Нева багтай учраа тараач байгаа бөгөөд 13:45 цагт тоглоно.

Манай баг В хэсэгт орсон бөгөөд өчигдөр эхний тоглолтоо АНУ-ын "Харлем" багтай хийж 10-21 харьцаагаар хожигдсон бол дараагийн тоглолтоо 21-18 харьцаагаар цаг дуусахаас өмнө дуусгаж хэсгээсээ 2-оор гарч шөвгийн наймд шалгарсан юм.

Манай багт Э.Цэрэнбаатар, Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, Г.Цэнгүүнбаяр нар тоглож байгаа бөгөөд Г.Цэнгүүнбаяр 4-р сраас хойш гэмтлийн улмаас тоглохгүй байж байгаа энэхүү тоглолтод оролцож байгаа билээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.