Залуучуудын Дэлхийн аваргад анх удаагаа Монголын баг шилдэг тавд багтлаа

Залуучуудын Дэлхийн аваргад анх удаагаа Монголын баг шилдэг тавд багтлаа

FIBA 3x3 U23 насны буюу Залуучуудын дэлхийн аварга БНХАУ-н Ланжоү хотод боллоо. Тус тэмцээнд Монгол Улсын эмэгтэй баг тэмцээний С хэсэгт Герман, Иран, Румин, Уганда улсын багуудтай тоглосон юм. Хэсгийн шатанд Румины багт 21-20 харьцаатай хожигдсон ч үлдсэн бүх тоглолтдоо хожиж хэсгээ тэргүүлж анх удаагаа шилдэг наймт багтсан. Хамгийн онцлох тоглолт бол өмнөх жилийн Залуучуудын дэлхийн аваргын шилдэг дөрвөн багийн нэг 11-13 харьцаатай хожлын довтолгоогоор буулган авсан тоглолт байлаа. Эмэгтэй баг хасагдах шатанд энэ жилийн Үндэстнүүдийн лигийн тэмцээнүүдэд гайхалтай байсан Беларусын багт хожигдсон. Ингээд цааш тэмцээн үргэлжлүүлэх боломжгүй болсон ч Монголын сагсанбөмбөгт шинэ хуудас нээж анх удаагаа Залуучуудын дэлхийн аваргын шилдэг тавт багтсан гайхалтай амжилтыг үзүүллээ.

Харин эрэгтэй баг маань хэсэгтээ эхний өдөр Европын хүчирхэг төлөөлөл Серби болон Недерландын багуудад хожигдоод байсан. Тэгвэл сүүлийн хоёр тоглолтдоо Литва, Солонгосын багуудыг хожлын довтолгоогоор буулган авч шилдэг багаар нэрлэгдлээ. Гэхдээ эхний өдөр хоёр хожигдсон учраас хэсэгтээ 3-т орж тэмцээнээ дуусгасан юм. 

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.