"ДАЙЧИН УБ ММС ЭНЕРЖИ багт мартагдхааргүй өнгөрсөн ЖЭЖҮ-гийн ГРАНПРИ"

Олон улсын сагсан бөмбөгийн холбоо манай багийн Дэлхийн Гранпригийн анхны түрүү авсан  тэмцээний талаар нийтлэл оруулсныг орчууллаа. 
 
УБ ММС ЭНЕРЖИ баг өнгөрөгч 10-р сарын 5-6-ны өдрүүдэд ЖЭЖҮ арал дээр ДЭЛХИЙН ГРАНПРИ-гийн анхны түрүүгээ авлаа.
 
УБ ММС ЭНЕРЖИ баг тэмцээн эхлэх өдөр бүх багаас долдугаарт эрэмбэлэгдэж байлаа. Харин тэмцээний сүүлийн үр дүн үед тэд бүх багийг тэргүүлж АВАРГА авч, багаараа нэг тоглолтонд хамгийн олон блок хийж, дундаж оноо авалтаараа тавт бичигдэж дуусгасан.
 
Тэд ГРАНПРИГИЙН эхний тоглолтоо АНУ Нью-Йорк ХАРЛЕМ багийн эсрэг хийж 21-10-н харьцаатай хожигдсон ч хоёрдахь тоглолтондоо Өмнөд Солонгосын Инжэ багийг 21-18-аар хожиж тэмцээний хоёрдахь өдөр тоглох эрхээ авсан.
 
Харин хасагдах шатанд УБ, Земун багийн эсрэг underdogs (хоёр өрсөлдөгчидийн ялалт авах магадлал маш бага талыг хэлнэ) байсан. Тоглолтын эхлэлд 8-2-оор тэд хожигдож байлаа. Гэсэн ч багийн ахлагч Д.Дэлгэрням эсрэг багтаа хүнд цохилтууд өгч багаа тоглолтонд эргүүлэн авч ирсэн. Д.Дэлгэрням энэ тоглолтонд 13 оноо авч баг нь 17-16-аар үнэ цэнэтэйхэн ялалт авсан. Улмаар тэдний багтаа итгэх итгэл улам бүр ихэсч хагас шигшээд ОХУ НЕВА багийг 14-12, финалд Словени Пираныг 13-10 харьцаатай хожсон. Багийн ахлагч Д.Дэлгэрням хоёр өдрийн турш нийт 39 оноо авч гранпригийн бүх тоглогчидыг тэргүүлсэн. 
 
ФИНАЛЫН ТОГЛОЛТ ХЭРХЭН ӨРНӨВ!!!
 
УБ ММС ЭНЕРЖИ 13 - 10 ПИРАН
 
[ ] Аль аль баг нь финалд яг л өөрсдийнхөө стилээр тоглож байлаа, бид энэ хоёрын тулааныг dogfight(2 ба түүнээс дээш тоглогч аль аль багт багтан биеийн хүчний тоглолт их үзүүлдэг багуудын тоглолтыг ингэж нэрлэдэг) гэдгийг маш сайн мэднэ шүү дээ. Гэсэн хэдий ч УБ багийн Э.Цэрэнбаатар бүхнээс илүү цагирагаа хамгаалж байсныг онцолмоор байна.
 
УБ ММС ЭНЕРЖИ финалын тоглолтын эхнээс л хяналтыг авч 8-2-оор тэргүүлж эхэлсэн. Улмаар тэд хожил авахад илүү амар байх нь хэмээн бодож эхэлсэн болов уу, гэхдээ мэдээж тийм ч амар биш байсан. Учир нь Овник, Пинзгар тэргүүтэй шилдгүүд тэдний бэсрэг зогсож байсан шүү дээ!!!
 
Тэмцээний онцлох статистик:
 
-Тэмцээний ДОЛДУГААРТ эрэмбэтэй УБ ММС ЭНЕРЖИ түрүүлж АРВАН-НЭГДҮГЭЭРТ эрэмбэтэй ОХУ НЕВА гуравдугаарт орсон нь хамгийн том сюрприз байлаа.
 
- Пираны сонгодог хагас шигшээ тоглолт НЬЮ-ЙОРК ХАРЛЕМ багийн эсрэг гранпригийн хамгийн урт (14 минут 36 секунд) тоглолтыг хийсэн.
 
- ХАРЛЕМ багийн Марсел Есонвунэ агаарт дийлдэшгүй байж самбараас бөмбөг авалт блок шотоор бүхний дээр байлаа.
 
- НЕВА багийн шилдэг хослол Дмитрий Криуков, Шалва Шаташвили нар хамтдаа 49 оноог тэмцээний турш авсан. Ингэхдээ Дмитрий 70%-тай, Шалва 65%-тай нэг онооны довтолгоонуудаа оновчтой болгож ямархуу шилдэг хослол болохоо харууллаа. 
 
Орчуулсан: Ө.Мөнхчулуун 
 
https://worldtour.fiba3x3.com/2019/news/brave-ulaanbaatar-mmc-energy-memorably-claim-jeju-3x3-challenger
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.