Манай эрэгтэй баг хасагдах шатанд Хятадын багтай учраа таарлаа

Манай эрэгтэй баг хасагдах шатанд Хятадын багтай учраа таарлаа

Дэлхийн элсний спортын анхдугаар наадам энэ сарын 11-16-нд Катар улсын Доха хотноо зохион байгуулагдаж буй. Үндэсний олимпийн хороодын холбооны ивээл дор зохиогдож буй энэ удаагийн дэлхийн 97 улсын 1000 гаруй тамирчид спортын 14 төрлөөр хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр тэвчээрээ сорин өрсөлдөж байна.

Тус наадамд Монгол Улсыг төлөөлж 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй багууд оролцож байгаа бөгөөд өчигдөр манай эрэгтэй, эмэгтэй багууд хэсгийн сүүлийн тоглолтоо хийлээ. Эрэгтэй баг хэсгийн сүүлийн тоглолтоо Украйны багтай хийж 15-17 харьцаагаар хожигдож хэсгээсээ 2-оор гарахаар боллоо. Улмаар тэд хасагдах шатанд Хятадын багтай учраа таарсан бөгөөд өнөөдөр 22:00 цагт тоглоно. Тэмцээний хоёр дахь өдөр тэд эхний тоглолтоо Йорданы эсрэг хийж 22-10 харьцаагаар, Намибигийн багийг 21-12 харьцаагаар хоёр багийг цаг дуусахаас өмнө тоглолтоо дуусгажээ.  Манай эрэгтэй багт А.Ананд, Ч.Ихбаяр, Г.Ган-Эрдэнэ, Б.Алтангэрэл нар багтсан билээ.

Харин манай эмэгтэй баг хэсгийн сүүлийн тоглолтоо Голландын багтай хийж 21-5 харьцаагаар хожигдол хүлээж хэсэгтээ гурван хожигдолтойгоор сүүлд бичигдлээ. Тэд хэсгийн эхний тоглолтоо Мадагаскарын багт 10-11, Бразилийн багт 10-21 харьцаагаар хожигдсон билээ. Эмэгтэй шигшээд О.Хулан, М.Цэрэнлхам, Г.Минжин, Б.Ариунцэцэг багтсан билээ. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.