Манай баг эхний хожлоо байгууллаа

Манай баг эхний хожлоо байгууллаа

2019 оны Оюутны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр БНХАУ-ын Шиамень хотод эхэлсэн билээ. Манай баг тус тэмцээнд 3х3 төрлөөр оролцож байгаа бөгөөд өчигдөр хэсгийн сүүлийн тоглолтоо Макаогийн  багтай хийж 22-7 харьцаагаар дуусгаж С хэсгийг тэргүүллээ. Улмаар шигшээ наймд шалгарсан бөгөөд хасагдах шатанд Хорватын багтай 14:25 цагт өнөөдөр тоглоно.Манай баг эхний тоглолтоо Сенегалын багтай хийсэн бөгөөд нэмэлт цагт 19-21 харьцаагаар хожигдол хүлээжээ. Харин дараагийн тоглолтоо Португалын багтай хийж 17-16 харьцаагаар эхний хожлоо байгуулсан билээ

Тэд С хэсэгт Португаль, Малайз, Сенегалын багтай нэг хэсэгт орсон бөгөөд С.Тулга дасгалжуулагчаар ахлуулж О.Энхбаатар, Ч.Ихбаяр, М.Өлзий-Орших, А.Ананд нарын бүрэлдэхүүнтэй оролцож байна.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.