Манай сагсчид 4-р байрт орлоо

Манай сагсчид 4-р байрт орлоо

2019 оны Оюутны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр БНХАУ-ын Шиамень хотод дууслаа. Манай баг тус тэмцээнд 3х3 төрлөөр оролцож байгаа бөгөөд өчигдөр хасагдах шатны тоглолтод оролцлоо. Тэд шөвгийн 8-ын тоглолтод Хорватын багтай тоглож 20-11 харьцаагаар хожиж шилдэг 4-т шалгарсан бөгөөд Хятадын Чилийн сургуулийн багтай тоглож 13-21 харьцаагаар хожигдсон юм. Хүрэл медалийн төлөө Хятадын нөгөө баг болох Хуакиао /huaqiao university/ багтай тоглож нэмэлт цагт 17-19 харьцаагаар хожигдож дөрөвдүгээр байрт шалгарлаа.

Манай баг С хэсэгт орсон бөгөөд Португаль, Малайз, Сенегалын багуудтай тоглосон билээ. Хэсгийн эхний тоглолтоо Сенегалын багтай хийсэн бөгөөд нэмэлт цагт 19-21 харьцаагаар хожигдол хүлээжээ. Харин дараагийн тоглолтоо Португалын багтай хийж 17-16 харьцаагаар хожиж хэсгийн сүүлийн тоглолтоо Макаогийн  багтай хийж 22-7 харьцаагаар дуусгаж С хэсгийг тэргүүлсэн юм. Манай багийг С.Тулга дасгалжуулагчаар ахлуулж О.Энхбаатар, Ч.Ихбаяр, М.Өлзий-Орших, А.Ананд нарын бүрэлдэхүүнтэй оролцож байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.