ЛА Лейкэрс өрнөд бүсийг тэргүүлж байна

ЛА Лейкэрс өрнөд бүсийг тэргүүлж байна

НБА-ийн талбай өнөөдөр 6 тоглолт боллоо. Сан Антонио Спөрс талбайдаа Лос Анжелес Лейкэрс хүлээн авч 96-103 харьцаагаар Лейкерс хожлоо. Улирал эхний тоглолтод тэд Лос Анжелес Клипперст ялагдал хүлээсэнээс хойш таван тоглолт дараалан ялалт байгуулж өрнөд бүсийг тэргүүлж байна. Харин талбайд эзэд 4 хожил, 2 хожигдолтой болж өрнөд бүсэд 7-р бичигдэж байна.

Тус тоглолтод Лейкэрсээс Леброн Жеймс 21 оноо, 11 самбар, 13 дамжуулалтаар улиралын 2 дахь, өөрийн замналынхаа 83 дахь трибл даблиа гүйцэтгэсэн бол Энтони Дэвис 25 оноо, 11 самбар, Дуайт Ховард, КСП, нар сэлгээнээс 14оноогоор тусалжээ. Харин эсрэг багаас Дижонтэ Муррэй 18 оноо, 11 самбараас бөмбөг авчээ. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.