Какүрюү М.Ананд Монгол Улсын иргэншлээс татгалзжээ

Какүрюү М.Ананд Монгол Улсын иргэншлээс татгалзжээ

Мэргэжлийн cумо бөхийн 71 дэх их аварга Какүрюү М.Ананд Монгол Улсын иргэншлээс гарах хүсэлтээ илэрхийлжээ. Ийм шийдвэрийг гаргах болсон шалтгаан нь сумо бөхийн Изицү дэвжээг өвлөж авахтай холбоотой аж. Их аварга М.Анандын харьяалагддаг Изүцү дэвжээний багш Сакахоко өнгөрсөн сард өөд болсон. Тиймээс дэвжээний хамгийн өндөр цолтой бөхийн хувьд Какүрюү М.Анандад дэвжээгээ ахлах үүрэг хариуцлага иржээ.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар тэрбээр энэ сарын башёгаас эхлэн Японы нэр дээр зарлуулж барилдах бололтой.

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.