Какүрюү М.Ананд башёг өнжлөө

Какүрюү М.Ананд башёг өнжлөө

Сондгой сар болгонд явагддаг Японы мэргэжлийн сүмогийн арваннэгдүгээр сарын барилдаан кюүшюү башёгийн өчигдөр эхэллээ. Макүүчи зиндаанд зүүн жигүүрийг тэргүүлэх Их аварга Какүрюү М.Ананд өчигдөр комосүби Аояаматай барилдах байсан ч гэмтлийн улмаас барилдахгүй боллоо. Харин баруун жигүүрийг манлайлах их аварга Хакүхо М.Даваажаргал өчигдөр комосүби Хокүтофүжитэй барилдаж давснаар башёгийн эхний даваагаа авлаа. Өнөөдөр тэрбээр маэгеширагийн 1-ээс барилдах Даэйшотой барилдана

Мазүүчи зиндааны маэгаширагийн 4-т Тамаваши Б.Мөнх-Оргил эхний даваагаа мөн авсан бол маэгаширагийн 12-оос барилдах Ичиножёо А.Ичинноров гэмтлийн улмаас өнжсөн байна. Харин маэгаширагийн 15-оос барилдах Дайшохо Ч.Шижирбаяр өвдөг шороодсон байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.