Лос Анжелес Лейкэрс улиралын хоёр дахь хожигдлоо хүлээлээ

Лос Анжелес Лейкэрс улиралын хоёр дахь хожигдлоо хүлээлээ

NBA-ын талбайд өнөөдөр найман тоглолт боллоо. Өнөөдрийн сүүлийн тоглолт Лос Анжелес Лейкэрс талбайдаа өнгөрсөн жилийн аварга Торонто Репторс багтай тоглож 113-104 харьцаагаар Торонто хожиж улирлын 7 дахь хожлоо байгууллаа. Тэд 2 хожигдолтой байгаа бөгөөд дорнод бүсийн хоёрт бичигдэж байна. Харин Лейкэрс улирлын 7 хожил 2 хожигдолтой болж өрнөд бүсийг тэргүүлсэн хэвээр үлджээ.

Тус тоглолтод Паскал Сиакам 24 оноо, 11 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Фред Вамплед 23 оноо, 7 самбар, 10 дамжуулалт, сэлгээнээс Боучэр 15 оноог тус тус авчээ. Эсрэг багаас Энтони Дэвис 27 оноог авч бүх тоглогчдыг тэргүүлсэн бөгөөд Леброн Жеймс 13 оноо, 13 самбар, 15 дамжуулалтаар өөрийн замналынхаа 85 дахь трипл даблийг гүйцэтгэжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.