Дайшохо Ч.Шижирбаяр кюүшюү башёгийн анхны даваагаа авлаа

Дайшохо Ч.Шижирбаяр кюүшюү башёгийн анхны даваагаа авлаа

Японы мэргэжлийн сүмогийн арваннэгдүгээр сарын барилдаан кюүшюү башёгийн дөрөв дэх өдрийн барилдаан өчигдөр боллоо. Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал маэгеширагийн 1-ээс барилдах Окиномитой барилдаж давснаар 3 даваа, 1 унаатай болж байна. Тэрбээр өнөөдөр маэгеширагийн 2-оос барилдах Мёгирютэй барилдана.

Макүүчи зиндаанд барилдах бусад бөхчүүдээс маэгаширагийн 4-өөс барилдах Тамаваши Б.Мөнх-Оргил М-5-аас барилдах Аояматай өвдөг шороодсноор 2 даваа, 2 унаатай болсон бол маэгаширагийн 15-аас барилдах Дайшохо Ч.Шижирбаяр кюүшюү башёгийн анхны даваагаа авлаа. Тэрбээр өмнөх 3 өдөр нь өвдөг шороодоод байсан юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.