Лос Анжелес Лейкэрс улиралын 11 дэх хожлоо байгууллаа

Лос Анжелес Лейкэрс улиралын 11 дэх хожлоо байгууллаа

NBA-ын талбайд өнөөдөр 6 тоглолт боллоо. Өнөөдрийн сүүлийн тоглолт аялан тоглолтоор явж буй Атланта Хаукс Лос Анжелес Лейкэрс багийн талбайд зочилж тоглосон юм. Тэд өчигдөр Лос Анжелес Клипперстэй тоглоод 46 онооны зөрүүтэйгээр хожигдоод байсан юм. Гэвч өнөөдөр Хауксын залуус эхлэлийг тааруухан хийснээр 29 онооны зөрүүтэй болсон юм. Гэвч тоглолтын сүүлийн хагаст тоглолтыг зөрүүг 10 болгож ойртуулсан ч төгсгөлийг тааруухан хийснээр 101-122 харьцаагаар тоглолт Лейкэрсын ялалтаар өндөрлөсөн юм. Тэд улаирлын 11 хожил, 2 хожигдолтойгоор өрнөд бүсийг тэргүүлж байгаа бол Хаукс 4 хожил, 9 хожигдолтой болжээ.

Тус тоглолтод Леброн Жеймс 33 оноо, 7 самбар, 12 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол сэлгээнээс Кайл Кузма 17 оноо, Рожан Рондо 15 оноо, Энтони Дэвис 14 оноог тус тус авчээ. Тэд багаараа 14 хаалтыг хийсэн байна. Харин эсрэг багаас Тря Янг 31 оноог авчээ. Тус тоглолтыг Лос Анжелес Лейкэрс багийн домогт тоглогч Коби Брайнт охинтойгоо ирж үзжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.