Хакүхо М.Даваажаргал кюүшюү башёг тэргүүлж байна

Хакүхо М.Даваажаргал кюүшюү башёг тэргүүлж байна

Японы мэргэжлийн сүмогийн арваннэгдүгээр сарын барилдаан кюүшюү башёгийн 12 дахь өдрийн барилдаан өчигдөр боллоо. Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал комосүби Эндотой барилдаж давснаар 11 даваа, 1 унаатай боллоо. Тэрбээр өнөөдөр комосүби Абитай  барилдах бөгөөд башёг тэргүүлэгч хэвээр үлдлээ. Түүний араас гурван унаатайгаар комосүби Асанояма, маэгаширагийн 10-аас барилдах Шодай нар байна. Хакүхо М.Даваажаргал өнөөдөр давбал түрүүлэх болзлоо хангах билээ.

Харин манай бөхчүүдээс маэгаширагийн 4-өөс Тамаваши Б.Мөнх-Оргил комосүби Абитай барилдан өвдөг шорооджээ. Тэрбээр 6 даваа, 6 унаатай болсон бол маэгаширагийн 15-аас барилдах Дайшохо Ч.Шижирбаяр жүрогийн 2-оос барилдах Яготой барилдаж давснаар 3 даваа,  9 унаатай боллоо.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.