Энтони Дэвис хуучин багийнхаа эсрэг 41 оноог авлаа

Энтони Дэвис хуучин багийнхаа эсрэг 41 оноог авлаа

Өнөөдөр NBA-ын талбайд 13 тоглолт боллоо. Сонирхолтой тоглолт Энтони Дэвис энэ жил Лос Анжелес Лейкэрс багийн өмсгөлтэй тоглож байгаа билээ. Өнөөдөр тэгвэл хуучин баг болох Нью-Орлэйн Паликанс багийн талбайд зочилж тоглолоо. Тоглолтын эхнээс талбайд эзэд тэргүүлж гайхалтай тоглолтыг үзүүлж 15 онооны зөрүүг үүсгэж чадсан ч тоглолтын төгсгөлийг тааруухан хийж 114-110 харьцаагаар Паликанс хожигдлоо. Тэд 6 хожил, 12 хожигдолтой болсон бол эсрэг баг сүүлийн 9 тоглолтодоо ялалт байгуулж 16 хожил, 2 хожигдолтой өрнөд бүсийг тэргүүлж байна.

Тус тоглолтод Энтони Дэвис 41 оноо, 9 самбараас бөмбөг авчээ. Тэрбээр хуучин багийнхаа эсрэг хийсэн эхний тоглолтод хамгийн их оноог авсан NBA-ын хуудасанд нэрээ бичүүлжээ. Харин Леброн Жеймс 29 оноо, 11 дамжуулалт, Кайл Кузма сэлгээнээс 16 оноог авчээ. Эсрэг багаас Жюри Холидэй 29 оноо, 12 дамжуулалт, Брэндон Инграм 23 оноо, 10 самбар, Жош Харт 9 оноог тус тус авчээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.