"Барселона" клуб "Боруссия Дортмунд"-ыг хожлоо

Аваргуудын лигийн үхлийн хэсэг болох F хэсгээс Испанийн алдарт "Барселона" клуб 1-ээр гарлаа. Тэд сүүлийн тоглолтоо өөрийн талбай болох Камп Нау цэнгэлдэхэд Германы "Боруссия Дортмунд"-ыг хүлээж авч, 3:1-ээр буулгаж авч улмаар 11 оноотой болжээ.

Тоглолтын 29 дэх минутад Суарез тооны харьцааг нээсэн. Араас нь Месси 33 дахь минутад нэгийг нэмсэн бол Гризманн 67 дахь минутад гүйцээжээ.  Зочин багаас 77 дахь минутад Санчо нэр төрийн ганц гоол оруулжээ. 

Харин хэсгийн үлдсэн хоёр баг болох Италийн "Интер" клуб "Славия"-гийн талбайд зочилж, 1:3-аар буулгаж авлаа. Ингэснээр "Интер" 7 оноотой болж, "Боруссия Дортмунд" клубтэй оноо тэнцлээ. Тус тоглолтод "Интер"-ээс 19, 88 дахь минутад Мартинес дубль хийж, Лукаку 81 дэх минутад нэгийг нэмжээ. "Славия" клубээс нэр төрийн ганц гоолыг Соучек 37 дахь минутад оруулсан байна.   

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.