Моллаей Саеид иргэншлээ сольж, Монгол Улсын нэрийн өмнөөс барилдахаар болжээ

Моллаей Саеид иргэншлээ сольж, Монгол Улсын нэрийн өмнөөс барилдахаар болжээ

Ираны алдарт бөх, ДАШТ-ий алт, хүрэл, Азийн наадмын мөнгө, Азийн АШТ-ий нэг мөнгө, хоёр хүрэл медальт Моллаей Саеид иргэншлээ сольж, Монгол Улсын нэрийн өмнөөс барилдах, тамирчин болжээ.  Тэрбээр, Монгол Улсын иргэн болох хүсэлтээ Гадаадын иргэн харьяатын газраар дамжуулж өгсөн бөгөөд арваннэгдүгээр сарын сүүлээр түүний хүсэлтийг ёсчилсон гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдэгдэв.

Тэрбээр эрэгтэйчүүдийн 81 кг барилддаг бөгөөд одоо 27 настай юм. Тэрбээр Монголын нэрийн өмнөөс барилдах эхний тэмцээнээ энэ сарын 12-14-нд БНХАУ-д болох “World masters” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцохоор бүртгүүлсэн байна.

 

Ираны Засгийн газраас тамирчдаа Израилын бөхчүүдтэй барилдахыг хориглосон билээ. Үүний улмаас Ираны жүдочид энэ жил Токиод болсон ДАШТ-д барилдаагүй. Харин Саид Моллаи ганцаараа барилдсан бөгөөд тавдугаар байр эзэлсэн билээ. Мариус Визер “Бид Саид Моллаигийн явдлыг олон нийтэд дэлгэсэн нь түүнийг болон гэр бүлийг нь хамгаалах зорилготой байлаа. Засгийн газрынхаа шийдвэрээр ДАШТ-д оролцож чадаагүй бусад иран жүдочдын талаар ч бид ярих болно.Саид Моллаи өөр орны нэр дээр барилдахыг хүсвэл бид түүний чансааны оноог цуцлахгүй” гэж мэдэгдсэн юм.

Харин энэ жинд манай тамирчдаас ДАШТ-д хоёр удаагийн V байрт, Токиогийн “Их дуулга”-д түрүүлсэн Монголын анхны эрэгтэй жүдоч, Азийн аварга О.Ууганбаатар, Азийн аварга, олон улсын хэмжээний мастер Н.Дагвасүрэн тэргүүтэй олон шилдэг барилддаг билээ. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.