Лос Анжелес Лейкэрсийн 10 дараалсан хожлыг Даллас Мавирекс баг зогсоолоо

Лос Анжелес Лейкэрсийн 10 дараалсан хожлыг Даллас Мавирекс баг зогсоолоо

NBA-ын талбайд өнөөдөр 9 тоглолт боллоо. Өрнөд бүсийг тэргүүлэгч Лос Анжелес Лейкэрс талбайдаа Даллас Мавирекс багтай тоглолоо. Хоёр баг энэ жил 4 удаа тоглох бөгөөд эхний тоглолтодоо Лейкэрс эцсийн мөчид хожсон билээ. Харин дараагийн учраа өнөөдөр таарсан бөгөөд эхний хагаст хоёр баг энэ тэнцүүхэн өрсөлдөж 3 онооны илүүгээр Лейкэрс хожиж төгсгөсөн юм. Харин гуравдугаар үед Далласын холын шидэлтүүд орж эхэлснээр эсрэг багаас 18 оноог илүү авч дуусгажээ. Шийдвэрлэх үед тэд оноог ойртуулахгүй байлгасанаар 114-100 харьцаагаар бутниргэж дуусгалаа. Улмаар Лейкэрсын 10 дараалсан хожлыг зогсоосон бөгөөд  Лейкэрс улирлыг 17 хожил, 3 хожигдолтой боллоо. Харин Даллас 13 хожил, 6 хожгдолтой бол өрнөд бүсийн 4-р бичигдэж байна.

Тус тоглолтод Лука Дончис 27 оноо, 9 самбар, 10 дамжуулалтаар багаа тэргүүллээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.