Леонель Месси 6 дахь удаагаа "Алтан бөмбөг" хүртлээ

Леонель Месси 6 дахь удаагаа

Хөлбөмбгийн "Алтан бөмбөг" гардуулах ёслол өчигдөр Парисын Шатле театрт боллоо. Тус арга хэмжээнд Аргентин улсын  тоглогч, "Барселона" багийн хагас хамгаалагч Леонель Месси 6 дахь удаагаа "Алтан бөмбөг" хүртлээ. Тэрбээр өмнө нь   2009, 2010, 2011, 2012, 2015 онд энэхүү шагналыг хүртэж байсан билээ. 

Түүний 2018-2019 оны улиралд гаргасан амжилтаас дурьдвал "Барселона" клубын хамтаар Ла лигт түрүүлж, Аваргуудын лигт хагас шигшээд шалгарсан юм. Мөн Аргентины шигшээ багтай "Копа Америка" тэмцээнд 3 байр эзэлжээ.  Тэрбээр өнгөрсөн улиралд 34 тоглолтод 36 гоол оруулсан билээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.