Сан Антонио Спөрс багийнхан хоёр ч нэмэлт цаг сунгаж Хьюстон Рокетсыг буулгаж авлаа

Сан Антонио Спөрс багийнхан хоёр ч нэмэлт цаг сунгаж Хьюстон Рокетсыг буулгаж авлаа

NBA-гийн талбайд 7 тоглолт боллоо. Өнөөдрийн сонирхолтой тоглолт Сан Антанио Спөрс болон Хьюстон Рокест багуудын хооронд боллоо. Спөрс талбайдаа хүлээн авч тоглосон тус тоглолт хоёр ч удаа нэмэлт цаг сунгаж 133-135 харьцаагаар Спөрс хожлоо. Улмаар 8 хожил, 14 хожигдолтой болж өрнөд бүсийн 12-т бичигдэж байгаа бол Рокетс 13 хожил, 7 хожигдолтой болж өрнөд бүсийн 5-рт эрэмбэлэгдэж байна.

Тус тоглолтод Лүүни Уолкер сэлгээнээс 35 минут тоглож 28 оноог авч багаа тэргүүлсэн бол Форбэс 25 оноо, Димар Розен 23 оноо, 9 дамжуулалтыг гүйцэтгэжээ. Харин эсрэг багаас Жеймс Харден 50 оноог авч бүх тоглогчдыг тэргүүлж, Рассел Уэстбрүүк 19 оноо, 10 самбар, 10 дамжуулалтаар трибл дабл хийж, Клент Капела 22 оноо, 21 самбараас бөмбөг авсан энэ хожиход хангалтгүй байлаа.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.