ОХУ-ын багийг 4 жилийн хугацаанд олон улсын тэмцээнд оролцох эрхийг хаслаа

ОХУ-ын багийг 4 жилийн хугацаанд олон улсын тэмцээнд оролцох эрхийг хаслаа

Дэлхийн допингийн эсрэг агентлаг (WADA)-аас ОХУ-ын баг тамирчдыг Олон улсын тэмцээнд уралдаанд оролцох боломжгүй болгосон шийдвэрийг гаргалаа. Улмаар уг шийдвэр нь 4 жилийн хугацаанд үргэлжлэх бөгөөд 2020 оны Олимпийн наадам, 2022 оны хөлбөмбөгийн ДАШТ-үүдэд оролцох боломжгүй болжээ.

Тус агентлагын үзэж байгаагаар Москвагаас допингийн шинжилгээний хариуг хуурамчаар үйлдэж, эерэг гаргасан шинжилгээний хариуг нууцалсан, мөн холбогдох баримт бичиг, шинжилгээний хариутай холбоотой файлуудыг устгасан гэж үзжээ. 

ОХУ-ын талд ДАШТ-д оролцуулахгүй байх шийдвэрийн эсрэг давж заалдахад 21 хоног үлдээд байгаа юм. Хэрвээ Оросын хөлбөмбөгийн тамирчид допингийн ямар нэг асуудалгүй гэдгээ нотолж чадвал Олон улсын Хөлбөмбөгийн холбооны далбаан дор өрсөлдөх боломж бий аж. 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.