Кавай Леонард хуучин багийнхаа эсрэг 23 оноог авч баг нь хожил байгууллаа

Кавай Леонард хуучин багийнхаа эсрэг 23 оноог авч баг нь хожил байгууллаа

NBA-гийн талбайд өнөөдөр 11 тоглолт боллоо. Хамгийн сонирхолтой тоглолт болох Торонто Репторс өөрийн талбайдаа Лос Анжелес Клипперс багийг хүлээн авч тоглолоо. Энэ улиралд хоёр баг хоёр удаа таарч тоглох бөгөөд эхний тоглолтод Клипперсын талбайд Репторс зочилж 88-98 харьцаагаар Клипперс хожоод байсан билээ. Харин өнөөдөр эхний үед 5 оноогоор Репторс илүү дуусгаж чадсан ч хоёрдугаар үед эсрэг багаасаа 13 оноог дутуу авсан бөгөөд үлдсэн хоёр үед оноог ойртуулж чадалгүй 112-92 харьцаагаар Репторс хожигдлоо. Улмаар 16 хожил, 8 хожигдолтой болж дорнод бүсийн 5 бичигдэж байгаа бол Клипперс 19 хожил, 7 хоижгдолтой болж өрнөд бүсийн 2-рт эрэмбэлэгдэж байна.

Тус тоглолтод Кавай Леонард 23 оноо, 5 самбар, 6 дамжуулалтыг гүйцэтгэсэн бол сэлгээнээс Луй Уйлиамс 18 оноо, Пол Жорж 13 оноог тус тус авчээ. Эсрэг багаас Паскал Сиакам 24 оноог авч бүх тоглогчдыг тэргүүлсэн бол Поуэл 23 оноог авчээ.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.