Г.Хэрлэн, Г.Наранцэцэг нар мөнгөн медаль хүртэж, Ё.Басхүү хүрэл медаль хүртлээ

Г.Хэрлэн, Г.Наранцэцэг нар мөнгөн медаль хүртэж, Ё.Басхүү хүрэл медаль хүртлээ

Хятадын Чиндао хотноо өчигдөр жүдо бөхийн мастеруудын тэмцээн эхэлсэн билээ. Өчигдөр таван жингийн барилдаан болсон бөгөөд манайхаас эрэгтэй 5, эмэгтэй 5 бөх гарч барилдлаж 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртлээ. Эрэгтэйчүүдийн 66 кг жингийн аваргын төлөө Г.Хэрлэн Италийн Мануэл Ломбардотай барилдаж ялагджээ. Тэрбээр эхний тойрогт хийлж, дараагийн тойрогт Германы бөхийг нэмэлт цагт ялж, хэсгийн гурав дахь барилдаанаа Азербэйжаны бөхийг торгуулиар ялжээ. Харин хэсгийн аваргын төлөө Гүржийн Ваза Маргвилашвилиг, хагас шигшээд Израилийн Брауч Шмайловыг ялж, финалд үлдсэн билээ.

Харин тус жинд өрсөлдсөн Ё.Басхүү хүрэл медалийн төлөө Израилийн Брауч Шмайловтай барилдаж ялснаар хүрэл медаль хүртлээ. Тэрбээр эхний тойрогт хийлж, дараагийн тойрогт торгуулиар ялж, хэсгийн гурав дахь барилдаанаа БНХАУ-ын бөхтэй хийж цэвэр ялжээ. ХАрин хэсгийн аваргын төлөө Италийн Маниул Ломбардотой барилдаж ялагдснаар торгуулийн тойрогт барилдахаар боллоо. Тэрбээр тус тойрогт Украины алдарт бөх Георгий Зантарияг ялж, хүрлийн төлөө барилдахаар шалгарч үлдээд байсан.

Эмэгтэйчүүдийн 48 кг жинд аваргийн төлөө Г.Наранцэцэг Косовагийн Дистриа Красничтай барилдаж ялагдаж хүлээснээр мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр эхний тойрогтоо Унгарын Эва Черновскиг, хоёрдугаар тойрогт Португалын Коста Катринаг буулгаж авсан. Харин хэсгийн аваргын төлөө Францын Мелани Климентийг ялсан бол хагас шигшээд Словены Маруса Станжарыг ялсан билээ. Тус жинд дэлхийн аварга М.Уранцэцэг  хүрлийн төлөө Францын Мелани Клименттэй барилдаж ялагдаж 5-р байрт орлоо. Тэрбээр В хэсгийн тэргүүлсэн бөгөөд эхний тойрогтоо Мехсикийн бөхийг дараагийн тойрогт Азербэйжаны бөхийг цэвэр ялсан бөгөөд хэсгийн аваргын төлөө  ОХУ-ын Ирина Долговаг ялж, хагас шигшээд гарсан ч Косовагийн Дистриа Красничийг ялагдлаа.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.