Хитийн талбайдаа хожигдоогүй цуврал өндөрлөж, Лейкэрсийн айлын талбайд хожигдоогүй хэвээр үлдлээ

Хитийн талбайдаа хожигдоогүй цуврал өндөрлөж, Лейкэрсийн айлын талбайд хожигдоогүй хэвээр үлдлээ

NBA-ын талбайд өнөөдөр 9 тоглолт боллоо. Өнөөдрийн хамгийн сонирхолтой талбайдаа ялагдал хүртээгүй Миами Хит өөрийн талбайдаа аялан тоглолтод хожигдол амсаагүй Лос Анжелес Лейкэрс багтай тоглолоо. Тоглолтын эхний хагаст Хит 8 онооны илүүгээр дуусгасан ч  гуравдугаар үед эсрэг багаасаа 11 оноо дутуу авснаар хожигдол дуусгажээ. Шийдвэрлэх үед оноог ойртуулах хичээсэн ч Лейкэрс оноог холдуулж байснаар 113-110 харьцаагаар Хит хожигдож талбайдаа хожигдоогүй цуврал өндөрлөсөн байна. Улмаар 18 хожил, 7 хожигдолтой болж дорнод бүсийн 3-рт бичигдэж байгаа бол айлын талбайд хожигдол амсаагүй цувралаа үргэлжлүүлсэн Лейкэрс  23 хожил 3 хожигдолтойгоор өрнөд бүсийг тэргүүлж байна.

Тус тоглолтод Энтони Дэвис 33 оноо, 10 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Леброн Жеймс 28 оноо, 9 самбар, 12 дамжуулалтаар тоглолтыг өндөрлүүлжээ. Эсрэг багаас Жимми Батлер 23 оноог авсан бол сэлгээнээс 17 оноог Жонс авчээ. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.